-
Хүн бүр аз жаргалтай амьдрахыг хүсдэг боловч тэдний олонх нь энэ юу гэсэн үг болох хийгээд түүнд хэрхэн хүрэхийг мэддэггүй.
-
Бидний сэтгэл хөдлөлүүд, хандлагууд бидний сэтгэл санаанд нөлөөлдөг. Сургалт, дадлагаар бид сөрөг сэтгэл хөдлөл, хандлагыг арилгаж, эерэг, эрүүл сэтгэл хөдлөл, хандлагуудыг төлөвшүүлж болно. Ингэх нь амьдралыг илүү аз жаргалтай, илүү утга учиртай болгодог.
- Уур, айдас, шунал, тачаал зэрэг сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд нь сэтгэлийн тайван байдал болон өөрийгөө хянах хяналтыг алдагдуулна. Сургалт, дадлагаар бид эдгээр сэтгэл хөдлөлийн хяналтанд орох байдлаас өөрсдийгөө чөлөөлж чадна.
- Уур болон шуналын нөлөөгөөр үйлдлүүдийг өөрийн эрхгүй хийх нь бидэнд асуудлуудыг бий болгож, зовлонд хөтөлдөг. Сургалт, дадлагаар бид сэтгэлээ тайван байлгаж, зөв бодож, ухаалаг үйлдэл хийж сурч чадна.
- Асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл, тэвчээр, бусдыг ойлгох зэрэг эерэг сэтгэл хөдлөлүүд нь биднийг тайван, нээлттэй, бусдад ойлгомжтой байхад тусалж, илүү их баяр баясгалан авчирдаг. Сургалт, дадлагаар бид тэдгээр сэтгэл хөдлөлүүдийг төлөвшүүлж сурч чадна.
-
Өөрийг эрхэмлэсэн, хувиа хичээсэн зан байдал, бодол санаа нь биднийг бусдаас тусгаарлаж, сэтгэлийн баяр баясгалан үгүй болгодог. Сургалт, дадлагаар бид тэдгээр зан байдал, бодол санааг арилгаж чадна.
-
Бид бүгд харилцан хамааралтай, бидний оршихуй нь бие биеэсээ шалтгаалдаг гэдгийг ойлгох нь зүрх, сэтгэлээ бусдад нээж, бусдад санаа тавих сэтгэлийг төлөвшүүлэхэд тусалж, бидэнд илүү их баяр баясгалан авчирдаг.
-
Өөрсдийн болон бусдын талаарх бидний ойлголтын ихэнх нь төөрөгдөл дээр суурилсан уран зөгнөлийн тусгалууд байдаг. Өөрсдийн буруу тусгалыг бодит байдалтай холбох үедээ бид өөртөө болон бусдад асуудлуудыг бий болгож байдаг.
-
Зөв ойлголтоор бид төөрөгдлийг арилгаж, бодит байдлыг танина. Энэ нь амьдралд юу ч тохиолдож байсан түүнийг тайван, ухаалаг замаар шийдвэрлэх боломжийг олгодог.
- Илүү сайн хүн болох үүднээс өөртэйгөө ажиллах нь нэг насны хэцүү даалгавар боловч бидний амьдралдаа хийж болох хамгийн утга учиртай зүйл юм.
Видео: 14-р Далай лам — “Ухаантай амьдрал”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.